Misheel Kids Foundation | Bringing brighter smiles to children

Бидний үйл ажиллагаа нь хандив тусламжаас шууд хамааралтай явагддаг

Санхүүжилт

Нэг хүүхдийн шүдний эмчилгээ дунджаар s +/- 400.000,00 төгрөгийн өртөгтэй байдаг. Энэ нь ойролцоогоор EUR/CHF 110.- / USD 115 гэсэн үг юм. Энэ зардлыг даахын тулд бидэнд хандив тусламж байнга шаардлагатай байдаг.

 

Хамтран ажиллагч шүдний эмнэлгүүдтэй байгуулсан гэрээндээ анхны үзлэг, давтан үзлэг болон амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөөг аливаа нэмэлт үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр тусгаж өгдөг. Эмчилгээ үйлчилгээний хувьд оролцогч эмнэлгүүд гэрээний дагуу хямдрал үзүүлнэ. Чанарын хяналтыг манай үүсгэн байгуулагч Габриэлла Шмидт-Корситто сайн дураараа биечлэн гүйцэтгэдэг.

 

Улаанбаатар хот дахь Асрамжийн газрууд болон Өдрийн үйлчилгээний газрууд нь  шүдний эмнэлэгт үзүүлэх хүүхдүүдийнхээ унааны зардлыг эдгээр байгууллагууд өөрсдөө хариуцдаг.

 

Явуулын шүдний эмчилгээний аяны талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.

Нэг хүүхдийн эмчилгээний дундаж зардал

Эмчилгээний зардал

Эмчилгээний өртгийн задаргаа (%).

  • Эхний үзлэг, шүдний оношилгоо
  • Сүүн болон ясан шүдний эмчилгээ, үүнд: сувгийн эмчилгээ, ломбо, титэм суулгац, рентген зураг, шүд авах, шүд цэвэрлэх
  • Оролцогч байгууллагуудын (Асрамжийн газар/ Өдрийн үйлчилгээний төвүүд) хүүхдүүдэд жил бүрийн тогтмол үзлэг хийх, урьдчилан сэргийлэх арчилгааны талаар тусгай зөвлөгөө өгөх
  • Чанарын хяналтыг үүсгэн байгуулагчид сайн дурын үндсэн дээр гүйцэтгэдэг

Хүүхдүүдийн 90%-ээс дээш хувьд нь шүдний эмчилгээ шаардлагатай байдаг

Эмчилгээ

Улаанбаатар хот дахь Асрамжийн газрууд болон Өдрийн үйлчилгээний газруудын хүүхдүүдийн шүдний анхны урьдчилсан үзлэг цочирдом үр дүн үзүүлсэн, учир нь 1200 хүүхдээс ердөө л 2 хүүхдийн шүд эрүүл шүд цооролтгүй байсан.  Бусад бүх хүүхдүүдийн 4-12 шүдэнд эмчилгээ шаардлагатай байлаа.

6-гаас доош насны хүүхдүүд сүүн шүдтэйгээ байдаг бөгөөд энэ тохиолдолд шүдний ломбо ясан шүдэнд ломбо тавихаас хямд байдаг. Гэвч энэ төрлийн эмчилгээнд их цаг хугацаа шаардлагатай. Сүүн шүдийг эмчлээгүй тохиолдолд дараа нь ургах ясан шүдийг гэмтэээдэг учир сүүн шүдийг нэн даруй эмчлэх шаардлагатай юм.

6-гаас дээш насны хүүхдүүдийн шүдний эмчилгээнд ихэвчлэн илүү их цаг хугацаа шаардагдахын зэрэгцээ бага насны хүүхдүүдийн эмчилгээнээс илүү үнэтэй тусдаг. Энэ нь угтаа тэдний сүүн шүд урьд нь цооролт, гэмтэлтэй байснаас үүдэлтэй юм. 8-аас дээш насны хүүхдүүдэд 12-оос ч олон тооны шүд цооролттой байх нь элбэг тохиолдож байна. Эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн тал хувь нь 6-гаас доош, тал нь 6-гаас дээш настай байсан. Тиймээс эмчлүүлэгчийн амны хөндийн эрүүл мэндийн байдал, наснаас хамаарч эмчилгээний явц, зардал харилцан адилгүй ялгаатай байдаг.

Newsletter

Мэдээллийн хуудас