Misheel Kids Foundation | Bringing brighter smiles to children

Бидний одоогоор хүрсэн үр дүн

Өнөөгийн нөхцөл

Тасралтгүй дэмжлэг, хандивын тусламжтайгаар МХСан нь өнөөг хүртэл нийслэл Улаанбаатар хот дахь Асрамжийн газрууд болон Өдрийн үйлчилгээний газруудын 975 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийснээс гадна асрамжийн газар, өдөр өнжүүлэхэд хамрагдаагүй хүүхдүүдийг эмчлэхээр Явуулын шүдний эмнэлгээ хотын Гэр хороололд 2 удаа ажиллуулсан юм.

 

Амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг зохистойгоор хүртэх боломжгүй хот суурингаас алслагдсан бүс нутагт тогтмол тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор манай байгууллагаас Монгол орны алслагдсан хөдөө нутгуудад жилд хамгийн багадаа 2 удаа хэдэн долоо хоногийн хугацаатай Шүдний эмчилгээний аян зохион байгуулдаг юм.

 

Бид жилд хамгийн багадаа 2 удаа хэдэн долоо хоногийн хугацаатай Шүдний эмчилгээний аянд гарч Монгол орны алсдагдсан хөдөө нутагт амьдран суух шүдний эмчилгээ авах боломжгүй хүүхдүүдэд тогтмол үйлчилгээ үзүүлэхийг байнга эрмэлздэг. Бид анхны Шүдний эмчилгээний аянаа 2018 онд зохион байгуулж Монгол орны хойд нутагт хүрч үйлчилсэн. Анхны удаа бид тоног төхөөрөмжийг бусад эмнэлгээс зээлж, түрээслэн зохион байгуулдаг байлаа. Тэрхүү аянд Герман болон Монголын шүдний эмч нар дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.

 

Түүнээс хойш манай МХСан энэ амлалт, эрмэлзлэлээ тасралтгүй өргөжүүлсээр байгаа билээ. 2019 оны эхээр манай сан Швейцар улсын Смайл Клиникс шүдний эмнэлгийн санхүүжилтээр өөрийн эзэмшлийн 2 ширхэг Явуулын эмчилгээний нэгжтэй болж, 2 Монгол эмчийн хамтаар дараагийн аянаа хийхэд бэлэн болсон юм. Цар тахлаас үл хамааран Явуулын шүдний эмч нарын баг маань 2021, 2022 онуудад алслагдсан бүс нутгийн 4600 гаруй хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж, сургалтуудыг зохион байгуулж зөвөлгөө өгсөн байна.

Бидний эрмэлзэл

Зорилт, хөгжил

Манай томоохон зорилтуудын нэг бол нийслэл Улаанбаатар хотын Гэр хороололд үзүүлэх Явуулын шүдний эмчилгээг тогтмолжуулах явдал юм. Явуулын шүдний эмнэлгийн хамгийн анхны аяныг 2022 оны хавар, намрын улиралд хийж гүйцэтгэсэн билээ. Цаашид бид 3 сар тутамд Явуулын эмнэлгээ ажиллуулж Асрамжийн газрууд болон Өдрийн үйлчилгээний газруудаар дамжин бидний үйлчилгээг авч чадахгүй хүүхдүүдэд шүдний эмчилгээ хийх эрмэлзэлтэй байна. Жил бүр 2 удаагийн Шүдний эмчилгээний аяныг Монгол орны алслагдсан нутагт зохион байгуулах зорилт маань хэвээр байгаа билээ.

 

Давтан үзлэг мөн амны хөндийн эрүүл ахуй, зохистой хооллолтын зөвлөгөө хүүхдүүдийн эрүүл мэндийг тогтвортой сайжруулахад асар их үүрэгтэй.  Энэхүү соён гэгээрүүлэх ажил нь  Сангийн зүгээс үйл ажиллагаагаа баримтжуулж, үр нөлөөг нь хэмжих тасралтгүй хяналтын үндэс болж байдаг. Өнөөгийн нөхцөлд бид тогтмол эмчилгээг зөвхөн нийслэл хотод хүргэж байна. Хөдөө орон нутгийн тухайд жил бүрийн давтамжтай Эмчилгээний аяныг явуулах шаардлагатай байдаг боловч бөгөөд бид хараахан хэрэгжүүлэх боломжгүй байна. Бид хойд нутагт хэд хэдэн удаа очиж ажилласан ба энэ хугацаандаа өөрчлөлтийг бий болгож чадсан юм. Гэвч урт хугацаандаа Монгол улсын төр засагтай хамтран Монголын хамгийн алслагдсан өнцөг булангуудад Шүдний эмчилгээний төвүүдийг байгуулахыг бид хүсэж байна. Иймээс ажлын үр дүнгээ харуулж, төрийн эрх баригчидтай сайн харилцаагаа улам хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой юм. Урт хугацаандаа тэд л хүүхдүүдэд найдвартай эрүүл мэндийн үйлчилгээ, асаргааг үзүүлэх үүргийг хүлээх ёстой.

 

Хүүхэд бүрийг амны хөндийн эрүүл ахуйд сургаж, эмчилж байгаа нь зөв чиглэлт нэг алхам юм. Шүдээ арчилж чаддаг хүмүүс нь биеийн ерөнхий эрүүл мэнддээ анхаарч сурдаг. Эрүүл шүд нь хүний ерөнхий эрүүл мэнд, сайн сайханд томоохон нөлөөтэй эрхтэн билээ.

Онцгой зорилт

Чанарын баталгаа

МХСангийн өөр нэг чухал зорилт нь чанарын баталгаа юм. Санг үүсгэн байгуулагч Габриэлла Шмидт-Корситто нь томилолт, оролцооны ажлыг хариуцан зохион байгуулдаг. Тэрээр бүхий л үйл явцад оролцож, хүүхэд бүрт шаардлагатай эмчилгээ-үйлчилгээ үзүүлж буй явцад хяналт тавьж ажилладаг. Эмчилгээ дууссаны дараагаар ажлын болон ашигласан материалын чанарыг эмчилгээний багийн гишүүд, үүсгэн байгуулагчийн хамтаар шалгадаг. Бүх хүүхдийн эмчилгээг бүрэн гүйцэтгэж, сайн үнэлэгдсэний дараагаар гэрээт эмнэлэгт төлбөрийг нь төлж барагдуулдаг. Тасралтгүй чанарын түвшинг хангахын тулд Шүдний эмчилгээний аяныг Габриэлла Шмидт-Корситтогийн удирдлага дор зохион байгуулдаг.

Боловсролын хөтөлбөр, шүдний эмчилгээ, тогтмол үзлэгээрээ дамжуулан МХСан нь Монгол орны зорилтот бүлгийн хүүхдүүдийн шүдний эрүүл мэнд, улмаар амьдралын чанарыг тогтвортой сайжруулахад хувь нэмрээ оруулсаар байна.

Newsletter

Мэдээллийн хуудас