Misheel Kids Foundation | Bringing brighter smiles to children

Хүүхэд бүрт гэгээн инээмсэглэл бэлэглэе

Сан

Мишээл хүүхдийн сан нь (цаашид МХСан гэх) Монголын амьдралын нөхцөл боломж муутай хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилготойгоор ажилладаг юм. 2015 онд байгуулагдсан МХСан нь Монгол улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага юм. Тус Сангийн дэмжих нийгэмлэгүүд Герман, Швейцарьт үйл ажиллагаагаа явуулж Герман, Швейцар улсуудад хандивын данс ажиллуулдаг.

МХСан нь хандив тусламжаар үйл ажиллагаагаа явуулдаг. Таны хандив, их багаас үл хамааран бидэнд амин чухал хэрэгтэй бөгөөд зөвхөн шүдний эмчилгээг санхүүжүүлэхэд зориулагдана. Дотоодын шүдний эмч нар, эмнэлгүүд гэрээгээр тохирсон төлбөр, хураамжтайгаар хүүхдүүдийн шүдийг эмчилдэг юм.

Жилийн тайлан:
2019 | 2020 | 2021 | 2022 | 2023

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд шүдний эмчилгээг хүргэх

Бид хэрхэн ажилладаг вэ

МХСангаас сонгосон дотоодын шүдний эмч нар амны хөндийн эмчилгээ үйлчилгээ авах боломжгүй хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг. Бид Явуулын шүдний эмнэлэгтээ хүүхдүүдийн цооролттой шүдийг эмчилж, нөхөн сэргээдэг. Нийслэл Улаанбаатар хотод бид эмчийн анхны үзлэгээс гадна тогтмол үзлэгт хамруулна. Эдгээрээс гадна хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн талаар мэдлэг олгож, эрүүл хоол хүнс хэрэглэхийг уриалан зөвөлгөө  өгдөг юм.

МХСан үйл ажиллагаагаа нийслэл Улаанбаатар хотоос гадна Монгол улсын хэд хэдэн аймагт явуулж байна. Улаанбаатар хотод манай 9 Асрамжийн газар, Өдрийн үйлчилгээний газруудтай хамтран ажиллаж эдгээр байгууллагын 975 хүүхдийг эмчилгээнд хамруулсан. Нийслэл хотод зорилтот бүлгийн аль болох олон хүүхдэд хүрч үйлчлэх зорилгоор МХСангийн Явуулын эмнэлэг жилд 4 удаа хотын ядуу дүүргүүдэд (гэр хороололд) очиж ажиллаж байна.

Мөн жилд 2 удаа МХСан нь Монгол орны алслагдсан хөдөө нутагт алсын томилолт  буюу Шүдний эмчилгээний аянд гардаг. Энэ аянаараа манай Явуулын шүдний эмчилгээний баг өөр хаанаас ч шүдний эмчилгээ, үйлчилгээ авах боломжгүй хүүхдүүдийг эмчилдэг юм. Дотоодын шүдний эмнэлгүүд, хувийн бизнес, төрийн байгууллагууд, хувь хүмүүс энэ ажлыг маань санхүүжүүлэн, үнэлж, дэмжлэг үзүүлж ирсэн билээ.

Монгол улсын нөхцөл байдал

Ач холбогдол

Хүнс тэжээлийн хомсдол, амьдралд нухлагдсан эцэг эхийн хайхрамжгүй байдал, орон гэргүй гмт олон шалтгаанаас үүдэн Монголын олон мянган хүүхэд шим тэжээлийн дутагдал, шүдний асуудалтай болдог олон шалтгаан бий. Одоогоор нийслэл Улаанбаатар хотод 1.2-1.3 сая хүн тогтмол оршин сууж байна. Дэлхийн бусад улс орнуудын адилаар хүмүүс илүү сайн, сайхан амьдралыг эрэлхийлэн хот суурин газарт нүүж шилжсээр байна. Гэвч хүн бүрд аз тохиохгүй. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй гэр хороолол, шинээр баригдсан хороолол дунд Монголын бүхэл бүтэн нэг үе өсөн торниж байна. Орчин үеийн томоохон хотод хөлөө олж, зорилгоо тодорхойлж чадаагүй нэг нь гэрээ бариад л өдрийн хоол залгуулах төдий амьдарцгааж байна. Эдгээр “аз жаргалын эрэлчдийн” хүүхдүүд амьдралд гээгдэж хоцрох нь цөөнгүй тохиолдож байна.

Амьдралын хүнд нөхцөлд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах зорилготой Асрамжийн газрууд болон Өдрийн үйлчилгээний газруудтай Улаанбаатар хотод олноор нээгдэж ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хоол, амьдрах байраар хангаж байна. Энэ хүүхдүүдийн хувьд шүдний эмчилгээ гэдэг бараг л дэд бүтцээс алслагдсан хөдөөгийн хүүхдүүдтэй адил хол зүйл юм. Улаанбаатар хотод архидалтын асуудалтай насанд хүрэгчид их тул хүүхдүүд хамгийн ихээр хохирдог бөгөөд хөдөө орон нутгаас ялгаатай нь хотын хүүхдүүдэд эцэг эхийн хайр халамж дутагдаж байна.

Үүсгэн байгуулагчид

Бид хэн бэ?

Мишээл Хүүхэд сан бол Швейцарь улсын иргэн шүдний эрүүл ахуйн мэргэжилтэн Габриелла Шмит-Корситтогийн “оюуны үр” билээ.

Габриелла (Габи) Шмит-Корситто Африкт Алберт-Швайцерын нэрэмжит эмнэлэгт явуулын шүдний эмнэлэг байгуулж өгөн олон жил үр бүтээлтэй ажиллан, Африкийн баруун бүс нутгийн олон мянган хүүхдэд нүүр амны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж ирсэн арвин туршлагатай хүн юм.

Габи 2014 онд Монгол Улсад амьдарч эхэлсэн ба Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуультай хамтран ажиллаж нүүр амны эрүүл ахуйч бэлдэх сургалтад хувь нэмэр оруулж эхэллээ. Сургалтын явцад Монгол хүүхдийн шүдний өвчлөл, амны хөндийн эрүүл ахуйн байдал, түвшинтэй анх танилцаж туслах хэрэгцээг олж харсан билээ.

Ийн 2015 онд Мишээл Хүүхэд санг үүсгэн байгуулж, Монгол шүдний эмч нарын баг бүрдүүлэн Улаанбаатар хотын асрамжийн газар, өдөр өнжүүлэх төвүүдэд анх удаа амны хөндийн эрүүл мэндийн хичээлийг зохион байгуулав. 2016 онд анхны хандив цугларснаар өнчин хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх боломж бүрдлээ. Үүнээс хойш бид тогтвортой өсөж Улаанбаатар хот орчмын есөн асрамжийн газартай тогтмол хамтарч ажиллаж, хүүхдүүдээ үзэж, эрүүл өсөж хөгжихөд нь анхаарч байна. Бид хүүхдүүдэд нүүр амны тусламж үйлчилгээг үнэгүй хүргэхийн зэрэгцээ жил тутам амны хөндийн хяналтын үзлэгт хамруулж,эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтанд эрүүл хоололт, амны хөндийн эрүүл ахуйн сургалт явуулдаг.

2018 оноос бид хөдөө орон нутагт үзлэг хийн, явуулын шүдний эмнэлэг ажилууллан алс хөдөөгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боллоо. Одоо бид жилд хоёр удаа шүдний эмнэлэггүй сум, орон нутагт шүдний аян зохион байгуулж шүдний явуулын эмнэлэг ажиллуулж, нэг аянд ойролцоогоор мянга гаруй хүүхдийн шүдийг эрүүлжүүлж бйна.

2022 онд анх удаа УБ хотын гэр хороололд шүдний үзлэг, эмчилгээ зохион байгууллаа. Гэр хороололд шүдний тусламж үйлчилгээ мөн ялгаагүй нэн хэрэгцээтйэ байдаг.

Бидний дараагийн том төсөл бол гэр хороололд Нүүр Амны Эрүүл Мэндийн Төв байгуулах юм. Тэнд бид эмзэг бүлгийн хүүхдүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэхийн зэрэгцээ амны хөндийн эрүүл ахуйн боловсрол олгох нь нэн тэргүүний зорилт билээ.

Манай сангийн хүсэл зорилго мэргэжилдээ чадварлаг Монгол мэргэжилтнүүд, удирдах зөвлөлийн Монгол, Швейцарь, Герман гишүүд, олон олон сайн дурын

Мишээл Хүүхдийн Сангийн Захирал

Габриэлла
Шмидт-Корситто

Newsletter

Мэдээллийн хуудас