Misheel Kids Foundation | Bringing brighter smiles to children

Өө! ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн

Хандив амжилтгүй болсон

Ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн! Таны хандивыг цуцалсан бололтой. Хэрэв танд асуудал тулгарвал дахин оролдох эсвэл бидэнтэй холбоо барина уу.

Та бүхний хандив тусламжид талархал илэрхийлье

Биднийг дэмжээрэй!

Монгол улсын амьдралын боломж, бололцоо муутай хүүхдүүдийн амны хөндийн эрүүл ахуйг дээшлүүлэн, улмаар эрүүл мэндийг сайжруулах зорилготой бидний ажилд дэмжлэг үзүүлээрэй. Бидэнд таны хандив тусламж зайлшгүй шаардлагатай юм.

 

Нэг хүүхдийн эмчилгээнд зарцуулах дундаж зардал ойролцоогоор 400.000 төгрөг (EUR/CHF 110.- / USD 115.-) болдог. Энэхүү зардлыг хэрхэн тооцоолдог талаар манай “Санхүүжилт” цэснээс дэлгэрэнгүй үзээрэй.

 

110 EUR/CHF хандивласнаар – Та 1 хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг бүхэлд нь дангаараа ивээн тэтгэж болно. Гэвч үүнээс бага эсвэл их дүнтэй хандив ч хүүхдүүдийн эмчилгээг үргэлжлүүлэхэд бидэнд дэмжлэг болно.

 

Хүүхдүүдийн шүдний эмчилгээг санхүүжүүлэхэд зайлшгүй шаардлагатай мөнгөн хандиваас гадна бусад төрлийн санхүүжилт, Монгол улсад үйл ажиллагаа явуулахтай холбоотой тээвэрлэлт, зохион байгуулалт, арга хэмжээний санхүүжилт зэрэг бусад ложистикийн дэмжлэгийг ч талархан хүлээж авна. Мэдээжийн хэрэг бидэнд EUR/CHF 1.000 -аас дээш дүнтэй тусламж үзүүлсэн хандивлагчдадаа хандив хүлээн авсан батламж, талархлын гэрчилгээ хүргүүлэх болно.

 

Хандив тусламж үзүүлэхтэй холбоотой асуулт байвал бидэнд энэхүү маягтыг ашиглан хандаарай.

Мөнгөн хандив

Хэрхэн хандивлах вэ?

Мөнгөн хандив ирүүлэхдээ Та доорх банкны мэдээллийг ашиглаарай. Хандивын зориулалт, бүтэн нэр, хаягаа доорх маягтад бичихээ бүү мартаарай. Энэ хаягаар бид таны хандивыг хүлээн авсан батламжаа хүргүүлнэ.

Монгол Улс
Дансны нэр: Мишээл Хүүхдийн Сан
Банк: Голомт банк
Данс: 1415101067
BIC: GLMTMNUB

Европ
Дансны нэр: Förderverein Misheel Kids Foundation
Банк: Sparkasse Marburg-Biedenkopf
IBAN: DE59 5335 0000 0011 0146 15
BIC: HELADEF1MAR

Швейцар
Дансны нэр: Förderverein Misheel Kids: Gesunde Kinderzähne Mongolei
Банк: Walliser Kantonalbank
IBAN: CH4000765001046399909
BIC: BCVSCH2LXXX

Та PayPal ашиглан найдвартай, түргэн шуурхай хандиваа илгээж болно.

 

PayPal эсвэл кредит карт ашиглан хандивлах

Хандивын зориулалт, бүтэн нэр, хаягаа бичихээ бүү мартаарай, бид таны хандивыг хүлээн авсан батламжаа хаягаар тань хүргэж өгөх болно.

Баярлалаа

Ивээн тэтгэгчид

Улаанбаатар хот дахь Германы Элчин сайдын яам, Швейцарын Хөгжил, Хамтын Ажиллагааны агентлаг (SDC)-ийн Монгол дахь салбар, Кемпински Хаан Палас зочид буудал, Улаанбаатар хотын MSM Групп ХХК-уудад тусгайлан талархал илэрхийлье.

 

Германы Элчин сайдын яамнаас МХСанд 2018 онд ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлсний зэрэгцээ, 2021 онд шүдний эмчилгээний хоёр нэгж, өндөр чанарын багаж хэрэгсэл, төхөөрөмж (явуулын рентген болон явуулын шүдний эмнэлгийн ариутгалын төхөөрөмж) худалдан авахад хувь нэмэр оруулсан билээ. Швейцарын Хөгжил, Хамтын Ажиллагааны агентлаг (SDC)-аас 2021 онд олгосон хөрөнгөөр МХСангаас Монгол улсын нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дэд бүтэц, аялал, ажилтнуудын зардлыг санхүүжүүлсэн юм.

 

Кемпински Хаан Палас зочид буудал МХСангийн үйл ажиллагаанд оролцож гадаадаас хүрэлцэн ирсэн шүдний эмч нарыг олон жилийн туршид зочид буудалдаа үнэ төлбөргүйгээр байрлуулж, катерингийн үйлчилгээ үзүүлэхээс гадна манай байгууллагын хандивын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. МSM групп ХХК нь бидэнд ложистикийн онцгой тусламж дэмжлэг үзүүлэн, бартаат замын тээврийн хэрэгслээрээ манай явуулын шүдний эмнэлэг, материал, хүн хүчийг өргөн уудам алслагдсан бүсүүдэд хүргэсэн юм.

Баярлалаа

Ивээн тэтгэгчдийн жагсаалт

Бидний зүгээс дараах ивээн тэтгэгчдэдээ чин сэтгэлээсээ талархаж байна. Тэдний хандив тусламжгүйгээр бид энэхүү чухал ач холбогдол бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлж чадахгүй билээ.

Newsletter

Мэдээллийн хуудас