Дараа дараачийн аян
Бидний аялал тасрахгүй
Явуулын эмчилгээний аяны хүрээнд үзлэг, шүдний цэвэрлэгээ, сувгийн эмчилгээ, ломбо тавих, шүд авах зэрэг эмчилгээг үзүүлдэг. Дараагийн аянаа бид өмнө нь хийж гүйцэтгэсэн аяллуудынхаа туршлагад үндэслэн зохион байгуулж байна. Тийм учраас аялал маань илүү өргөн хүрээтэй, мэргэжлийн туршлагатай болж байгаа. Эмчилгээнээс гадна эмч нар эрүүл ахуйн зааварчилгаа, хоол тэжээлийн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох замаар шүдийг цаашид гэмтээхээс аль болох урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллах болно.
Жил бүрийн Шүдний эмчилгээний аяны хүрээнд эмчилсэн хүүхдийн тоо
-
2018 оны Шүдний аян- 90 эмчлүүлэгч - туршилтын төслөөр
-
2019 оны Шүдний аян - 349 эмчлүүлэгч
-
2020 оны Шүдний аян - 728 эмчлүүлэгч – Ковид-19 цар тахал нөлөөлсөн
-
2021 оны Шүдний аян - 2354 эмчлүүлэгч - 2 аян
-
2022 оны Шүдний аян - 2334 эмчлүүлэгч - 2 аян
-
2023 оны Шүдний аян - 2009 эмчлүүлэгч - 2 аян
-
2024 оны Шүдний аян - 2158 эмчлүүлэгч - 2 аян