Улаанбаатар хотын Гэр хороолол

Нийслэл хот дахь Явуулын шүдний эмчилгээ

Улаанбаатар хотын 1.2 сая гаруй оршин суугчдын 800,000 гаруй нь ядуу (гэр) хороололд амьдардаг. Шүдний эмчид үзүүлэх санхүүгийн боломжгүй мянга мянган хүүхдүүд эдгээр гэр бүлд байдаг. Тэдэнд яаралтай тусламж шаардлагатай байгаа. Шинэ хөтөлбөрөөрөө бид Явуулын шүдний эмнэлгийн үйлчилгээг Гэр хорооллын зорилтот бүлгийн хүүхдүүдэд сайн, чанартай шүдний эмчилгээг үнэ төлбөргүй хүргэж эхэлсэн юм. 2022 онд бид энэхүү Эмчилгээний аяныг 2 удаа зохион байгуулсан. Бидний тусламж хүүхдүүдэд нэн шаардлагатай хэвээр байгаа тул цаашид ч бид энэхүү аяныг улирал тутамд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэхүү аян нь Асрамжийн газрууд болон Өдрийн үйлчилгээний газруудад харьяалагддаггүй хүүхдүүдэд хүрэх зорилготой юм.

Улаанбаатар хотын Гэр хороолол

Гэр хороололд эмчлүүлж буй хүүхдийн тоо

2022

Гэр хорооллын эхний аянаар
407
Гэр хорооллын хоёр дахь аянаар
423
Хүүхдийн хорих газарт
29

2023

Гэр хорооллын эхний аянаар
429
Гэр хорооллын хоёр дахь аянаар
378
Гэр хорооллын 3 ба 4 дахь аянаар
1009
Хүүхдийн хорих газарт
40

Newsletter

Мэдээллийн хуудас