Хөдөөнөөс олон хүүхэдтэй айл өрхүүд хот руу шилжин ирсэн. Өнөөдрийн байдлаар ойролцоогоор хагас сая хүүхэд, залуучууд гэр хороололд амьдарч байна. Энэхүү тоо жил бүр өсөн нэмэгдсээр байна. Эцэг эхчүүд нь амьдралын хүнд нөхцөл байдалтай тулгарснаас болж эдгээр хүүхдүүдэд гэр бүлийн асран хамгаалалт, арчилгаа ихээхэн дутагдаж байгаа билээ. Санхүүгийн хүнд байдлаас болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байна. Үүнийг бага насны хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийн байдлаас нь харж болохоор байна. Монгол улс бол шүд цоорох өвчлөл ихтэй орнуудын тоонд ордог. Манай Мишээл хүүхэд санд эмчлүүлсэн хүүхдүүдийн ойролцоогоор 3-с 8 шүд нь хэсэгчлэн эсвэл бүхэлдээ гэмтсэн байсан. Шүдний эрүүл мэндийн байдал үнэхээр муу байна. Энэ нь хүүхдүүдэд зөвхөн аймшигтай өвдөлтийг өгөөд зогсохгүй, хичээлээсээ завсардах эрсдэл, урт хугацаандаа бүр ажлын байртай болоход нь сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.
Бид 2022 оноос эхлэн хүүхдүүдэд тогтвортой шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх, хүүхэд эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл ахуйн сургалт явуулж болох байнгын орон байрыг хайж эхэлсэн юм. Учир нь зөвхөн урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийснээр өнөөгийн нөхцөл байдлыг урт хугацаандаа сайжруулах боломжтой билээ. Монгол гэр бүл шүдээ өдөр бүр тогтвортой угааж хэвшээгүй мөн амттан, ундааны хэрэглээ өргөн тархаад байнаа.
2022 оны сүүлээр, гэр хороолол дунд байрлалтай хэдий ч ус, цахилгаантай байшин бидний анхаарлыг ихээхэн татсан юм. Эдгээр нь их чухал үзүүлэлт юм. Бид хотын захиргаа, Эрүүл мэндийн яам болон өмчлөгч эзэнтэй нь ярилцсаны эцэст энэхүү байшинг “Шүдний эмнэлэг – Шүдний эрүүл мэндийн төв” болгон өөрчлөх төслийг боловсруулж чадсан юм. Уг эмнэлгийн зорилго нь нэг талаас гэр хорооллын хүүхэд, залуучуудад шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд оршино. Нөгөө талаас тухайн нутаг дэвсгэр дээр эрүүл мэндийн байнгын тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, тэр дундаа зорилтот бүлгийн хүмүүст урт хугацаандаа үр шимийг нь хүртэх боломжийг бүрдүүлэхийг эрмэлзэж байгаа билээ.
Уг зорилгын нэг чухал хэсэг нь зөв хооллолт болон эрүүл мэндийн, ялангуяа шүдний эрүүл мэндийн хоорондын уялдаа холбоог ойлгуулах, таниулах ажил юм. Тийм ч учраас бид эмнэлэгийг ашиглалтад оуулснаар бяцхан өвчтөнгүүд болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан тогтмол сургалтыг явуулах, ирээдүйн амны хөндийн эрүүл ахуйн багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд бидэнд тохирсон сургалтын өрөөнүүд хэрэгтэй байгаа билээ. Цаашлаад бидний зорилго бол амны хөндийн эрүүл ахуйн багш нар маань сурсан зүйлээ сургуулийн хүүхдүүдэд өвлүүлэх явдал юм.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд Мишээл Хүүхэд Сан та бүхний хандив тусламжаас ихээхэн хамаарч байгаа билээ. Өргөх хандив бүр тань бидэнд хэрэгтэй байгаа бөгөөд гэр хороолол дунд Амны хөндийн эрүүл мэндийн төвийг барихад, тохижуулахад санхүүжүүлэгдэх болноо. *Энэхүү урт хугацааны төслийг санхүүжүүлэхэд бидэнд хэрхэн тусалж болох талаарх мэдээллийг та энд дарж үзнэ үү.